АНУ-н ерөнхийлөгч эхний 100 хоногт хууль бус цагаачдын асуудлыг шийдвэрлэнэ

2016 оны 11 сарын 22

АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп албан тушаалаа хүлээн аваад эхний 100 хоногт ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж буй талаар мэдээллээ. Трамп “Америк орон №1" гэсэн зарчим дээр үндэслэсэн шинэчлэлийн үйл явц нь тус орныг “АНУ-ыг ахин агуу гүрэн” болгон, “дундаж ангийг” төрүүлэх болно гэжээ.

Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа АНУ-д суурьшсан хууль бус цагаачдыг  албадан гаргана гэсэн амлалтаа биелүүлнэ хэмээн мэдэгджээ. Тэрбээр АНУ байгаа визний зөрчилтэй цагаачдыг шалгахыг Хөдөлмөрийн яаманд үүрэг болгоно гэлээ.

Сануулахад Трамп өнгөрсөн долоо хоногт CBS телевизэд өгсөн ярилцлагадаа гэмт хэрэгтэн, бүлэглэл, хар тамхины наймаачид гэх мэт гурван сая орчим хууль бус цагаач АНУ-аас хөөгдөнө гэж хэлж байсан юм.

Мөн Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авсан эхний өдрүүдэд Цагаан ордны түшмэдэд гадаадын компаниудын ашиг сонирхлын үүднээс лобби явуулах хугацааг таван жил болгохыг хүсэж байгаа аж.

Түүнчлэн Доналт Трамп Транс-Номхон далайн түншлэлээс гарах тушаал гаргана гэлээ. Тус хэлэлцээрийг АНУ-д ямар ч ашиггүй хэмээн Трамп үзэж байгаа аж. Тэрбээр үүний оронд эдийн засгийн харилцан ашигтай хэлэлцээ хийснээр АНУ-ын ажиллах хүчинг эргэн нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа хэллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Азийг чиглэсэн гол санаачлагуудын нэг болох "Транс-Номхон далайн түншлэл" хэлэлцээрт 12 улс багтдаг. Энэхүү хэлэлцээрт нэгдсэн орнууд дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлдэг байна. Харин БНХАУ тус хэлэлцээрт багтдаггүй бөгөөд Номхон далайн орнууд эдийн засгийн түншлэл байгуулснаар БНХАУ-ын нөлөөг бууруулах зорилготой байна гэж шинжээчид дүгнэсэн байгаа юм.

Тус хэлэлцээрийг амжилттай хэрэгжвэл гишүүн улсуудын ДНБ 2030 он гэхэд дунджаар 1.1 хувиар өснө гэж Дэлхийн банкнаас тооцоолжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38316
0 эможи
keyboard_arrow_up