Дональд Трамп багаа бүрдүүлэхийн тулд БНН-ын нөлөө бүхий гишүүдтэй уулзаж байна

2016 оны 11 сарын 22

АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп  Ерөнхийлөгчийн  засаг захиргаагаа  эмхлэн байгуулахын  тулд Бүгд найрамдах намын нөлөө  бүхий гишүүдтэй өнгөрсөн амралтын  өдрүүдэд  уулзсан  байна. Өчигдөр  л  гэхэд Нью Жерсигийн  захирагч  Крис Криститэй  уулзжээ.

Мөн Нью-Йоркийн амбан  захирагч байсан  Рудольф Жулиани,  Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж  байсан Митт Ромни,  чөлөөнд гарсан генерал Жеймс Мэттис нартай  уулзссан  байна.

Америкийн хэвлэлүүд  Митт Ромниг  дараагийн  төрийн  нарийн бичгийн дарга гэж тодорхойлж  байгаа бол  Жеймс  Мэттисийг Пентагоны  тэргүүн болох хамгийн өндөр магадлалтай хэмээн онцолж байна.  Мөн  "Цагаан ордон"-ы хэвлэлийн төлөөлөгчөөр  радиогийн нэрт хөтлөгч  Лора Ингремийг  томилох нь гэсэн таамаг  гарч байна.

Сэтгүүлч  бүсгүй  ч  түүний  нэр  энэ  албанд  яригдаж байгааг баталсан  байна.  Дональд Трамп  сүүлийн хоёр өдөр  хийсэн уулзалтынхаа  үр дүнд   шинэ  томилгоогоо зарлана гэж мэдэгдэж  байсан. Гэвч  одоогоор  ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй  байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38305
0 эможи
keyboard_arrow_up