Японд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2016 оны 11 сарын 22
Өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 05 цаг 40 минутын орчимд Японд газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлт нь 6,9 магнитудын хүчтэй байсан байна. Японы хойд хэсэгт болсон энэхүү газар хөдлөлтийн хүчийг урьдчилсан байдлаар тодорхойлсон хэмээн Японы цаг уурын агентлаг мэдээлжээ. Эл хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус улсын хойд хэсэг болон, Номхон далайн эрэгээр цунами болно хэмээн сэрэмжлүүлэг гаргаж, ард иргэдэд анхааруулж байна. . Газар хөдлөлтийн голомт Фукушима мужийн эргээс 10 орчим км-ийн гүнд байсан аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38304
0 эможи