Трамп Япон улсад айлчилна
2016 оны 11 сарын 21
Японы Ерөнхий сайд Шинзо Абе өнгөрсөн баасан гаригт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамптай уулзсан юм. Уг уулзалтын үеэр Трамп "Би тангарагаа өргөвөл хамгийн эхэнд Азийн Япон улсад айлчлах болно” гэж мэдэгджээ. Энэхүү саналыг Абе хүлээн авчээ.
Абе, Трамптай уулзсан анхны удирдагч юм. Тэгвэл Ерөнхий сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Трампад итгэж болохоор хүн байна. Тэрбээр надад их таалагдлаа. Миний бодлоор Трамп их шударга бас ажил хэрэгч нэгэн байна. Хоёр улсын харилцаа улам гүнзгий болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38264
0 эможи