Google: Худал мэдээлэл тарааж буй цахим зар сурталчилгааны эсрэг арга хэмжээ авна
Технологийн платформоор дамжуулж худал мэдээлэл цацагдах нь олширсон энэ үед “Google”, “Facebook” компаниуд худал мэдээлэл тарааж буй цахим зар сурталчилгааны эсрэг арга хэмжээ авч эхэллээ. “Google” компани “Google”, “Facebook” компаниуд худал мэдээлэл тарааж буй цахим зар сурталчилгааны эсрэг арга хэмжээ авч эхэллээ. Зургийг: indianexpress.com өмнө нь иймэрхүү арга хэмжээ авч байсан ч түүнийгээ зогсоогоод байсан юм. Худал, ташаа мэдээлэлтэй, хамгийн их олонд хүрсэн зар сурталчилгааг платформоос устгах тухай шинэ бодлого баримталж эхэлснээ зарласан байна. Харин “Facebook” компани "Хууль бус, ор үндэсгүй, ташаа мэдээлэл “Facebook”-ийн цахим сүлжээ болон аппликэйшнд байршихгүй" гэдгийг онцолжээ. “Google”-ийн “AdSense” платформ нь хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй байдгаас гадна зар сурталчилгаа нийтлэгчдийн хувьд орлого олох гол суваг нь болдог байна. Хэдий тийм боловч шинэ бодлогын хүрээнд ташаа мэдээлэлтэй цахим хуудас хайлтын илэрцэд гарахгүй гэсэн үг биш ажээ. Харин цахимаар ташаа мэдээлэл нийтэлсэн, агуулсан аж ахуй нэгж, хувь хүмүүсийг илрүүлж, мэдээллээ устгах санамж хүргүүлэх зэрэг арга хэмжээг авч эхлэх юм байна.