“NASA” хоёр дахь дэлхийг илрүүлжээ
2016 оны 11 сарын 16
Өчигдөр NASA-ийнхан бидний амьдарч буй дэлхийтэй маш төстэй гарагийг олж илрүүлсэн гэдгээ мэдэгджээ. Энэ тухай мэдээллийг Jon Jenkins Вашингтонд болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн байна. Ингээд бидний амьдардаг дэлхийтэй ижилхэн шинэ гарагтай танилцана уу.
Бидний амьдарч буй дэлхий болон "Kepler 452B" гаригийн харьцуулалт:
Гаригийг нээж илрүүлэхэд Кеплер телескоп тусалсан бөгөөд түүний гол үүрэг нь шинэ гаригийг хайх байсан юм. Саяхан олдсон гарагийг "Kepler 452B" нэртэй болсон бөгөөд бидний дэлхийтэй адил одыг тойрон эргэдэг гэнэ. 3 тербум настай уг гараг одыг тойрон эргэхдээ 385 өдөр зарцуулдаг бөгөөд "Kepler 452" нь дэлхийгээс 1.5 дахин том юм байна. Түүний байрлах байршил нь дэлхийгээс 150 сая км зайтай ажээ.
Мөн энэ гараг дээр ус байгааг тогтоожээ. Гэвч судлаачид хэрхэн "Kepler 452B" дээр хэрхэн очихоо мэдэхгүй байна. Учир нь одоо үеийн хамгийн хурдан хөлөгөөр явахад л 25.8 сая жилийг зарцуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38133
0 эможи