Нэгдсэн орнуудын төлөөлөгчид анхны уулзалтаа эхлүүллээ

2016 оны 11 сарын 16

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд нэгдсэн орнуудын төлөөлөгчид өчигдөр Мароккод анхны уулзалтаа эхлүүллээ.

Энэ сарын 4-нд хэрэгжиж эхэлсэн уг гэрээнд нэгдсэн орнууд дэлхийн дулааралтай тэмцэх арга хэмжээ авах үүрэг хүлээж байгаа билээ.

Уг уулзалт нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай бага хурлын үеэр болж байгаа юм.

Мароккогийн хаан Мохаммед, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон гэрээнд нэгдсэн орнуудын сайд нар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий дахины арга хэмжээний ач холбогдлын тухай өөр өөрийн санал бодлоо энэ уулзалтын үеэр илэрхийлнэ.

Гэвч улс орнуудын төлөөлөгчид, шинжээчид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дональд Трамп уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг хойш татаж болзошгүй гэж түгшиж байна. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээнд эргэлзэж байгаагаа илэрхийлж, АНУ Парисын гэрээнээс гарч магадгүй гэж мэдэгджээ.

Уулзалт баасан гараг хүртэл үргэлжлэх аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38116
0 эможи
keyboard_arrow_up