Пак Гын Хэ сайн дураар огцрохоос татгалзав
БНСУ-н анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ дотны найзаасаа болж суудлаасаа унахад ойрхон байгаа билээ. Тэрээр дотны найз Чой Сүн Шилд улсын хэрэгт оролцох эрх олгосон нь илэрснээр солонгосчууд Ерөнхийлөгчийнхөө эсрэг томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байгаа. Үүнээс болж Ерөнхийлөгч Пан Гын Хэ нүдэндээ нулимс цийлэгнүүлэн, ард иргэдийнхээ өмнө уучлалт гуйсан юм. Өөрийгөө уучилж чадашгүй нь" хэмээн мэдэгдсэн эрхэм Ерөнхийлөгч өөрт холбогдох хэргийг прокурорын байгууллагаар эцсийг нь хүртэл шалгуулна гэдгээ хэлсэн байна.
Түүнийг огцрохыг шаардсан мянга мянган иргэдийн жагсаад Сөүл хотноо өрнөж, ерөнхийлөгч Пак Гын Хэ улс төрийн хавчилт шахалтан дунд байгаа ч сайн дураар ажлаа өгөх хүсэлгүй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр албан тушаалаа заасан өдөр хүртлээ үргэлжлүүлэх бөгөөд, өөрт тохиолдсон хэрэг явдлын хариуд улсдаа хэрэгтэй байгаа хийнэ гэсэн бүх зүйлээ гүйцээнэ хэмээн мэдэгдлээ.