Д.Трамп цалин авахгүй

2016 оны 11 сарын 14

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Д.Трамп “Ирэх дөрвөн жил цалингүй ажиллана” гэж амаллаа. “CBS News” теле сувагт ярилцлага өгөх үедээ энэ талаар мэдэгдсэн байна. Сэтгүүлч энэ сэдвийг эхэлж хөндөхөд тэрээр “Би өмнө нь энэ талаар бодож байгаагүй юм байна. Гэхдээ одоо шийдчихье. Би цалингүй ажиллана. АНУ-ын хуульд огт цалингүй ажиллахыг хориглосон байдаг учраас жилд нэг ам.долларын цалин л авах байх” хэмээн өгүүлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч жилд 400 орчим мянган ам.долларын цалин авдаг юм. Д.Трамп ярилцлагынхаа үеэр томилгооны талаар зарим нэг мэдээллийг ил болгосон байна. Тухайлбал, Цагаан ордны даргаар Ринс Прибасыг тавих бодолтой байгаа аж. Р.Прибас өдгөө Бүгд найрамдах намын Үндэсний зөвлөлийн даргаар ажилладаг юм. Түүнээс гадна,сонгуулийн кампанит ажлынх нь удирдагчаар ажилласан Стивен Бэнноныг Стратегийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөрөө авна гэдгээ олон нийтэд зарлажээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны дүнг энэ сарын 19-нд зарлах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 6-нд Конгрессоор баталгаажуулна. Улмаар 2017 оны нэгдүгээр сарын 20-нд Д.Трамп Ерөнхийлөгчийн тангаргаа өргөх юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38043
0 эможи
keyboard_arrow_up