Доналд Трамп, Хиллари Клинтон нарын IQ хэд вэ?
Америк хэмээх дэлхийд данстай улс түүхэндээ 45 хүнээр төр бариулсан түүхтэй байдаг. Тэдний дунд Харвард, Йель зэрэг томоохон их сургуулиудыг дүүргэсэн “гавал” толгойтнууд байхад дунд сургуулиа арай ядан төгссөн хүмүүс ч бий.
Өнөөдөр Америкчууд 46 дах ерөнхийлөгчөө сонгох түүхэн өдөр тохионо. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп нар хамгийн анхаарал татсан нэр дэвшигчид байлаа.
Олон улсын судалгааны байгууллагаас АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нарын болон өдгөө сонгуульд нэр дэвшигчдийн оюуны чадамж буюу IQ хэд байдаг талаар сонирхолтой баримтыг гаргасан байна.
Та бүхэнд 46 дах ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Клинтон болон Трамп нарын оюуны чадамж буюу IQ хэд байдаг талаар мэдээллийг хүргэж байна.
Доналд Трамп
Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трампыг тэрбумтан, басхүү бүдүүлэг нэгэн гэдгээр нь илүү олонд танигдсан билээ. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өндөр рейтингтэй оролцоно гэдгийг олон хүн төсөөлөөгүй бизээ. Цагаачлалын асуудлыг түлхүү анхаарч буй Трампын IQ нь дунджаар 120-130 байх гэж үздэг. Учир нь Пенсилванийн их сургуулийн эдийн засгийн ухааны бакалаврын зэрэг хүртсэн гэх Доналд Трамп их сургуулийн байтугай ахлах сургуулийнхаа бичиг баримтыг үзүүлж байгаагүй гэнэ. Түүнчлэн боловсролын түвшин дээр суурилсан IQ оноогоо хэлэхээс татгалздаг бөгөөд дунджаар 120-130 гэж үздэг. Магадгүй тэрбээр энэ тооноос бүр бага IQ-тай ч мэднэ.
Хиллари Клинтон
Нэгэн цагт АНУ-ын тэргүүн хатагтай байсан тэрбээр одоо өрхийн тэргүүн болохоор санаа шулуудан ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэж буй. Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн цахим шуудангаар албан ажлаа явуулсан зэрэг ажлын хариуцлага алдсанаас болж түүний нэр хүнд тодорхой хэмжээгээр унасан. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч юм. Веллесли коллежид элсэн орсон Хиллари улс төрийн шинжлэх ухаанаар сурсан юм. Түүнчлэн Уотергейт скандалын асуудлыг хариуцсан багийн гишүүн байхдаа Йелийн хуулийн их сургуульд элсэн орсон нь мэдлэг боловсролыг хамгийн эхэнд тавьдаг гэдгийг нь харуулж байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед Хиллари Клинтоны биеийн байдлын талаар сөргөөр яригдах болсон. Өнгөрсөн сард Хиллари 9/11-ний халдлагад зориулсан арга хэмжээний үеэр ухаан алдаж унасан гэдгийг та санаж байгаа бизээ. Түүний IQ нь 140.