Клинтон 12 хүн амтай хотод ялалт байгууллаа

2016 оны 11 сарын 08

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:00 цагт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхлэв. Хиллари Клинтон сонгуулийн санал хураалтаар Нью-Гэмпшир мужийн Диксвилл-Нотч хотод ялалт байгуулсан талаар ТАСС уламжиллаа. Уламжлал ёсоор, тус хотын оршин суугчдад орон нутгийн цагаар 08:00 цагт санал өгөх эрх нь нээгджээ. Тус хотын санал өгөх насны 8 иргэний 4 нь Хиллари Клинтонд, 2 нь Доналд Трампт, нэг нь Гарри Жонсонд, нэг нь Митт Ромниг дэмжсэн байна.

Ердөө 12 хүн амтай Диксвилл-Нотч хотын иргэд саналаа өгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон ялсан талаар CNN агентлаг мэдээллэв. Нью-Гэмпширийг Ардчиллын "аюулгүй байдлын хана" хэмээн нэрлэдэг. Диксвилл-Нотч хотын иргэд сүүлийн дөрвөн удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн гуравд нь ардчиллыг сонгожээ. Тодруулбал, 2000 болон 2004 онуудад энэ хотод Жорж Буш, 2008 онд Барак Обама сонгогдож байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37902
0 эможи
keyboard_arrow_up