Мөнгөн дэвсгэрт нь цаас болон үнэгүйдэж буй улсууд
Сүүлийн жилүүдэд хөгжил буурай улс орнуудад мөнгөн дэвсгэртийнх нь ханш огцом унаж, тэр чигтээ ханш нь үнэгүйдэн цаас болон хувираад байгаа гэхэд хилсдэхгүй. Үүнийг эдийн засагчид олон талаас нь тайлбарлаж байгаа хэдий ч, хамгийн чухал шалтгаан нь инфляцаас хамааралтай гэж үзэж байгаа юм.Зарим улс оронд хэдэн сая төгрөгөөр нэг талх худалдаж авч байна гэвэл та итгэх үү? Ингээд та бүхэн цаас шиг үнэ цэнэтэй болсон мөнгөн дэвсгэрттэй улс орнуудтай танилцана уу.
10Колон (Colon) - Коста Рика улс
Хойд Америк тивд орших Коста Рика улсын мөнгөн тэмдэгтийг Колон гэдэг бөгөөд валютын зах зээлд 570 колон 1 доллартой тэнцэж байгаа юм байна. Энэ ч тэдний сүүлийн жилүүд дэх ард иргэдийнх нь хүнд хэцүү амьдралаас харагдаж байгаа бөгөөд засгийн газраас уг бэрхшээлийг дэлхийн их гүрнүүдээс зээл тусламж авч, давж гарахаас өөр аргагүйд хүрээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлэлж байгаа аж.
9Төгрөг - Монгол улс
Яг өнөөдрийн байдлаар 1 доллар Монголын 2430 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өдөр ирэх тусам энэ үзүүлэлт улам нэмэгдсээр байгаа юм. Мөн Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютд тооцогдох болсон.Тэр ч үүднээс дэлхийн томоохон эдийн засагчид БНХАУ, ОХУ гэсэн хоёр том гүрний дунд орших манай улсын эдийн засгийг ирэх жилүүдэд асуудалд орж, өр зээлээ төлөх гэж, ард иргэд нь ихээр зутарна хэмээн таамаглаад байгаа нь үүнтэй холбоотой байж ч болох юм.
8Гуарани (Guarani) - Парагвай улс
1 доллар Парагвайн 4645 гуарани мөнгөн тэмдэгттэй тэнцэж байгаа бөгөөд "The Central Bank of Paraguay" буюу Парагвай улсын Төв Банк удахгүй дампуурахад хүрээд байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед гараад байгаа юм. Түүнээс гадна худалдаа арилжаа эрхэлдэг Парагвайн томоохон бизнесменүүд мөнгөн гүйлгээг ихэвчлэн доллараар хийх болсон нь ард иргэдийн аж амьдралд сөргөөр нөлөөлөөд байгаа юм.
7Франк (Franc) - Гвиней улс
Африкийн Гвинейд хамгийн анх тэртээх 1959 онд зоос хэрэглэж байсан бөгөөд 1985 оноос Франц улсын мөнгөн тэмдэгт болох франкийг улсын албан ёсны мөнгөн тэмдэгт болгосон байна. 50, 100, 500, 1000 болон 5000 франкийн дэвсгэртийг гүйлгээнд оруулж, хэрэглэсээр байгаа хэдий ч, өнөөдрийн байдлаар 6778 франк ердөө 1 долларын үнэ хүрээд байгаа аж.
6Кип (Kip) - Лаос улс
Лаос улсын мөнгөн тэмдэгтийг Кип гэж нэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар 7990 кип нэг америк доллартой тэнцэж байгаа бөгөөд улс орны хэмжээнд нөхцөл байдал хүнд хэцүү болж ирээд байгаа юм. Ард иргэдийн аж амьдрал нь хүнд хэцүү байгаагаас гадна амьжиргаа төвшин ерөнхийдөө доогуур хүмүүс энэ улсын хүн амын тоонд зонхилдог байна.
5Рубль (Ruble) - Беларус улс
Беларусь улсын рубль нь дэлхийн хамгийн хямдхан мөнгөн тэмдэгтүүдийн нэг бөгөөд 9,898 рубль нь 1 доллартой тэнцдэг юм. Тус улс нь 1992 оноос 500-тын зоос үйлдвэрлэж эхэлсэн бол өдгөө тус хэмжээ нь 5,000,000 болж өссөн нь аймшигтай. Энэхүү рублийн огцом уналт нь тухайн улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой бөгөөд ард иргэд нь тус байдлын гол хохирогч болж, мөнгөний төлөө хөлсөө дуслуулан ажиллах боловч авах цалин нь хэтэрхий бага, амьдралд нь огт хүрэлцдэггүй юм.
4Рупи (Rupiah) - Индонез улс
Одоогийн байдлаар 12,202 рупи нь 1 доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ тоо хэд хүртэл нь өсөх нь тодорхойгүй байна. 1000-100,000 рупиг цаасан дэвсгэрт дээр хэвлэж, гүйлгээнд оруулж хэрэглэдэг бөгөөд энэ нь хэтэрхий өндөр хэмжээ хэмээн олон улсын судлаач, мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Тус байдал нь Индонез улсын эдийн засгийг унагаж, асуудал дагуулсаар байна.
3Добра (Dobra) - Сан-Томе ба Принсипи арал
60 гаруй мянган хүн амтай тус жижиг арлын мөнгөн тэмдэгт болох добра нь маш хямд билээ. 17,917 добра нь 1 доллартой тэнцэх бөгөөд газар нутаг жижиг, хүн ам цөөн Сао Томе арал нь Португали улсаас хараат бус болж, төр засгаа байгуулахыг хичээх болсон юм. Гэвч тус арлын мөнгөн тэмдэгт нь цаас болон хувирч, ард иргэд нь ядуурч, хоногийн хоолоо залгуулахад бэрх болж байгаа нь харамсалтай.
2Донг (Dong) - Вьетнам улс
1946 онд үйлдвэрлэгдэж, 1976 онд зах зээлд нэвтэрсэн донгийн үнэ өдрөөс өдөрт буурсаар байна. Энэ байдал удаан үргэлжилж, Вьетнам улсын мөнгөн тэмдэгт үнэгүйдэх магадлал өндөр байгаа тухай дэлхийн эдийн засгийн томоохон судалгааны төвүүд мэдээлээд байгаа юм. 22,335 донг нь 1 доллартай тэнцэх бөгөөд тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш унаснаар үндэсний аюулгүй байдалд хүртэл заналхийлж байгаа аж.
1Риал (Rial) - Иран улс
Иран улсын Риал нь дэлхийн хамгийн хямд мөнгөн тэмдэгт билээ. 24,875 риал нь нэг доллартой тэнцдэг бөгөөд энэ байдал цаашдаа ч үргэлжилж, риалын ханш улам бүр буух хандлагатай байна. Энэ нь Иран улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй мөнгөн тэмдэгт нь цаас болон хувираад байна.