Сибирьт том цасан бөмбөлгүүд унажээ

2016 оны 11 сарын 08

ОХУ-ын Сибирийн алс дорнод дахь Об нуурын эрэг дээр хэдэн мянган ширхэг аварга том цасан бөмбөг унасан талаар ВВС уламжлав. Байгалийн энэхүү сонин үзэгдэл нь 18 км үргэлжилсэн байна. Нэг бөмбөлөг дунджаар 1 метр хүртэл диаметртэй байжээ. Эрдэмтэд уг үзэгдлийг салхины урсгалаар хөлдсөн ус мөс болж, цастай холилдсоноор ийнхүү хатуу бөмбөлөг болж, улмаар их шуурганд нуурын эрэгт гарч ирсэн гэж тайлбарласан байна. Зарим бөмбөлөг агаараас унаж, уг сонин тогтоцын нэг хэсэг болжээ. Об нуур нь Хойд мөсөн далайн бүст оршдог учир энгийн цаснаас хэд дахин томорч, хүйтэн уур амьсгалын үр нөлөөгөөр аварга цасан ширхэг бий болсон байна.

 

tsasanbumbulug

tsasanbumbulug

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37885
0 эможи
keyboard_arrow_up