Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль эхэлнэ
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-н буюу өнөөдөр эхэлнэ. Нэр дэвшигчдийн саналын тоо урьдчилсан байдлаар ойрхон яваа. Шинжээчид олон янзын таамаг дэвшүүлж байгаа ч хэн нь Ерөнхийлөгч болох нь удахгүй сонгуулийн үр дүнд шийдэгдэнэ. Үүндээс гадна АНУ-ын сонгогчид өнөөдөр Ерөнхийлөгчөө сонгохоос гадна тус улсын 9 мужид марихуаныг хуульчлах эсэх асуудлаар санал хураалт болох юм. АНУ-д өнөөдрийн байдлаар 19 мужид эмнэлгийн заалтаар марихуан худалдаалахыг хүлээн зөвшөөрдөг. Энэхүү эмийг хэрэглэх өвчин нь мужуудаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг аж.
АНУ бол том гүүрэн. "АНУ-ын ерөнхийлөгч үг хэлэхэд дэлхийн хувьцааны үнэ хэлбэлздэг юм" хэмээн Клинтон саяхан мэтгэлцээний үеэр хэлж байсан. Зөвхөн эндээс харахад дэлхий дахин уг сонгуулийн анхааралтай ажиглаж байна.