Тус биш Ус
2016 оны 11 сарын 07
Англи улсын зүгээс Хятадад хандан тэдний Африкийн эрх баригчдад санал болгож байгаа их хэмжээний долларын тусламж, бага хүүтэй зээл зэрэг нь өрийн дарамтаас дөнгөж гараад байгаа Африкын улсуудыг эргэн өрөнд унагах аюул, ардчилсан, хариуцлагатай засаглалыг нураах эрсдэл дагуулж байна хэмээн анхааруулав.
Олон улсын хөгжлийн агентлагийн ерөнхий нарийн бичиг Хилари Бен, Малавид айлчлах үеэр “Guardians” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Их Британийн зүгээс Хятадад сануулга өгсөн. Гэвч энэ нь зөвхөн тухайн асуудлын талаар өөрийн байр суурийг л илэрхийлсэн шинжтэй байна” гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн өмч хувьчлал зэрэг Африкийн орнуудын явуулж буй эдийн засгийн үзэл суртлын шинжтэй үйл ажиллагаанд нь санхүүгийн тусламж үзүүлэх гэж байгаад нь Дэлхийн банкийг шүүмжлэв.
Ху Жинтао Африкт хийсэн 12 өдрийн айлчлалынхаа үеэр их хэмжээний долларыг зээл, тусламж хэлбэрээр олгосон. Мөн Африкт өөрийн худалдааг нэмэгдүүлснийх нь төлөө ирэх жилээс таван тэрбум /хоёр тэрбум евро/ долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Энэхүү үйл ажиллагааг Хилари Бен эсэргүүцэж байгаагаа дурдаад “Хятадын мөнгөн тусламж Африкт тус биш ус болно. Африкийн улсуудын өрийн хэмжээ хязгаарлах боломжгүйд хүрнэ. Өрийг барих зорилготой хийгдсэн бүх ажлууд нурах болно. Энэхүү тусламж үнэхээр тус болох уу. Хятадын Африкт нөлөөллийн цэгээ өргөжүүлэх гэсэн үйлдэл нь Африк сайн засаглалтай байж амжилттай болно. Бид Хятадын талтай энэ асуудлаар зөвшилцөлд хүрэх боломжтой. Учир нь бид Африк тивийг хэрхэн хөгжүүлэх вэ гэсэн ижил ашиг сонирхолтой” гэв.
Британи зэрэг улсын гаргасан тусламжийн гэрээнд тусгагдсан засаглалыг сайжруулах, хүний эрхийг хүндэтгэх, ядуурлыг бууруулах зэрэг нөхцөлүүдийг Хятад улс хангаж чадаагүй. Энэ нь тус улсуудын засаглалыг сайжруулахад хүндрэл учруулж ч болзошгүй. “Хариуцлагатай тогтолцоог бий болгох нь эцсийн дүнд тус улсын хөгжилтэй холбогддог” хэмээн Хилари Бен онцлов.
Хэн ямар зорилгоор тухайн улсад хөл тавьж байгааг мэдэхэд бэрх байдаг нь бас нэгэн асуудал юм. Хятад Африк тив дахь өөрийн үйл ажиллагааг “ Стратегийн түнш”, “Улс төрийн эрх тэгш байдал, харилцан итгэлцэл болоод эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ” зэргээр танилцуулдаг. Эндээс харахад л Хятадын тусламж, худалдаа зэрэг нь Африк тивийн улсуудын засаглалыг сайжруулах, ардчиллыг бэхжүүлэх, хээл хахуулийг бууруулахад чиглэгдээгүй нь мэдэж болно. Хятадын тал энэхүү үйл ажиллагаагаа “ Тухайн улсын хөгжилд хүрэх өөрийн гэсэн арга замыг хүндэтгэн үзэж байгаагийн илрэл” гэж тодорхойлдог. Энэ бол зөвхөн Зимбаб зэрэг бурангуй дэглэмтэй улсуудыг өөгшүүлэх, тэдэнтэй худалдаа хийх гэсэн арга хэмээн тайлбарлах шинжээчид ч цөөнгүй байдаг.
Зимбабве улс л гэхэд инфляц 1000 хувьд хүрч, уналтад орсон эдийн засгаа сэргээхийн тулд Хятадаас хоёр тэрбум доллар зээлэх асуудлаар хэлэлцэж байна. Барууны улсууд болоод банк, санхүүгийн байгууллагууд тус улсад үзүүлэх санхүүгийн тусламжаа зогсоогоод байгаа.
Ху Жинтао өөрийн айлчлалын үеэр их хэмжээний мөнгө олгосон талаар мэдээлсэн. Энэхүү хишгээс Камерун улс л гэхэд 100 сая доллар зээлээд байгаа бөгөөд зээлийн нөхцөл нь тодорхойгүй хэвээр байна.
Хиларри Бен Дэлхийн Банкны ерөнхийлөгч Паул Волфовитзын Хятадын олгож байгаа зээл тусламж Африк тивийг бүхэлд нь өрөнд унагах аюултай гэж анхааруулсантай санал нэг байгаа. Харин Дэлхийн Банкны зүгээс “санхүүгийн тусламжийн хөтөлбөрийн хариуд зах зээлээ нээх, үйлдвэрээ хувьчлахыг шаардах нь буруу гэж бодож байна” гэв.
Их Британи авилга, ядуурлыг бууруулах, боловсрол эрүүл мэндийн салбарт анхаарах, хүний эрхийг дээдлэх зэрэг шалгуурын үндсэн дээр зээл олгож байгаа юм.
Хиллари Бен хэлэхдээ “Английн арга хамгийн зөв бөгөөд энэ асуудлаар Дэлхийн Банктай ярилцан, тэднийг ятгах тал дээр ажилласан бөгөөд багагүй үр дүнд хүрсэн” хэмээжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37821
0 эможи