Сүүлчийн мэтгэлцээн Хиллари Клинтоны ялалтаар өндөрлөлөө

2016 оны 10 сарын 21

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч  Ардчилсан намаас нэр дэвшигч Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп нарын сүүлчийн гэж хэлж болохуйц уг халз мэтгэлцээн Невада мужийн Лас Вегас хотноо  өчигдөр болсон юм.

 

Мэтгэлцээний эхэнд, Х.Клинтон эмэгтэйчүүд болон бэлгийн цөөнхүүдийн эрхийг хамгаалахаа мэдэгдсэн бол Д.Трамп галт зэвсэг эзэмших эрхийг дэмжихээ мэдэгджээ.

Санал асуулгын дүнгээс үзвэл, Д.Трамп бэлгийн дарамт үзүүлсэн гэх шүүмжлэлд өртсөнөөр гол гол муж улсуудад түүнийг дэмжигчдийн тоо цөөрсөөр байсан аж.

Гурав дахь удаагийн мэтгэлцээнийг “Фокс ньюс”-ын Крис Уоллес хөтлөн явуулсан бөгөөд тэрбээр хаягдсан гэж хэлж болохуйц нэгэн сэдвийг хөндөн нэр дэвшигчдээр хэлэлцүүлсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүний хувьд шүүх засаглалын талаархи тэдний бодлыг сонирхсон. Энэ асуултад Клинтон ямар улс болохыг зорьж байгаа нь л Ерөнхийлөгчийн сонгуулийн гол анхаарах ёстой асуудал гэдгийг онцолж, ижил хүйстэн, эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудалд анхаарал хандуулахыг уриалсан байна.

Хэдийгээр мэтгэлцээний дараа нэр дэвшигчдийн аль нь ялсныг шууд тогтоох боломжгүй ч, Си Эн Эн агентлагийн халз мэтгэлцээний  дараа  явуулсан олон нийтийн санал асуулгад Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон илт давуугаар ялсан үзүүлэлт гарчээ.

Тодруулбал, санал асуулгад оролцогсдын 52 хувь нь Хиллари Клинтоныг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 39 хувь нь Доналд Трампыг мэтгэлцээнд ялсан гэж үзсэн  байна.  Гурван удаагийн мэтгэлцээний төгсгөлд зарим хэвлэл мэдээлэл Хиллариг ирэх сарын 8-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялах нь нэгэнт тодорхой болсон хэмээн дүгнэж байгаа юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37404
0 эможи
keyboard_arrow_up