Илон Маск: “Tesla”-ийн бүх автомашин бүрэн автомат жолоодлоготой болно
“Tesla” компанийн үйлдвэрлэх бүх автомашин бүрэн автомат жолоодлоготой болно гэж Илон Маск мэдээлсэн байна. Үүнээс гадна Илон Маск “Tesla”-ийн бүх автомашинууд гадна орчны харагдах байдлыг бүрэн хянах боломжтой
болно гэж лхагва гарагт мэдэгджээ. Энэхүү боломжийг бүрдүүлэхийн тулд цаашид үйлдвэрлэх шинэ загварууд найман камер, 12 мэдрэгчтэй болж, компьютерын мэдээлэл боловсруулах хүчин чадал нь 40 дахин нэмэгдэх юм байна. Хэдий тийм боловч жолооч өөрөө автомашинаа удирдах боломжийг ч мөн алдагдуулахгүй гэж Илон Маск онцолжээ. Иймээс жолооч автомат удирдлагын түвшнийг тохируулах боломжтой юм. “Tesla” компанийн зүгээс камер болон мэдрэгчдийн тоог нэмснээр хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг улам сайжруулж байгаа гэжээ. Учир нь техникийн шинэ боломжууд нь хүний харж чадахгүй зүйлсийг харж, болгоомжтой байх нөхцөл бүрдүүлэх юм байна.
Автомат жолоодлогын систем найдвартай ажиллах эсэх нь санаа зовоосон асуудал болж байгаа бөгөөд учир нь “Tesla”- ийн 2014 оноос нэвтрүүлсэн “Autopilot” гэх нэмэлт тохиргоог ашигласан хэрэглэгч осолд орж, улмаас амиа алдсан хэрэг гарч байсан юм.