Тайландын төрийн албан хаагчид нэг жилийн турш хар хувцас өмсөнө

2016 оны 10 сарын 15

Тайландын эзэн хаан Пумипон Адульядет өчигдөр 88 насандаа таалал төгсчээ. Үүний дараа тус улсын Засгийн газар шуурхай хуралдаан хийж, нэг сарын турш гашуудал зарлах шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчид нэг жилийн турш зөвхөн хар хувцас өмсөх ёстой гэсэн захирамжийг гаргажээ. Харин бусад хүмүүс нэг сар хар хувцас өмсөх ёстой аж.

Мөн улс орон даяар баяр ёслол тэмдэглэхийг хориглон, зугаа цэнгээний газруудыг хаахаар болжээ.

Харин тус улсын телевиз, сонин, сайт зэрэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өмнө нь төлөвлөсөн байсан бүх нэвтрүүлгээ цуцалж, зөвхөн эзэн хаанПумипон Адульядетын амьдралын тухай хөрөг нэвтрүүлгийг хар, цагаан форматаар цацаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37263
0 эможи
keyboard_arrow_up