Хөхний хавдар юунаас үүдэлтэй вэ?
Өнөөдөр хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Хөхний хорт хавдрын тохиолдол 100 мянган эмэгтэй тутамд жил бүр 15-16 тохиолдол бүртгэгддэг бөгөөд нийт хорт хавдраар өвчлөгдийн долоон хувийг хөхний хорт хавдар эзэлдэг ажээ. Хөхний хавдраар өвчилсөн таван эмэгтэй тутмын гурав нь хожуу шатандаа илэрдэг учраас эл өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг “Хөхний хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан байна.
Дэлхий дахинд хөхний хавдар яг юунаас болж үүсээд байна гэдгийг төгс тайлбарлаж чадахгүй байна. Гэхдээ эрдэмтэд хөхний хавдрын ихэнх тохиолдол сэтгэл гутрал, уур бухимдлаас үүсэлтэй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Нийгэм хөгжихийн хирээр хүнийг бухимдуулагч хүчин зүйлүүд олшрох болсон. Архи тамхи хэрэглэдэг эмэгтэйчүүд хөхний хорт хавдраар өвчлөх тохиолдол нь харьцангуй их байдаг. Дээр нь дааврын зохисгүй хэрэглээ, үр хөндөлт, буруу хооллолт, эрүүл ахуйн буруу дэглэм зэрэг нь хавдрын өвчлөлийн суурь нь болдог гэдгийг эмч нар сануулжээ.
Уг өвчнөөр өвчлөгсдийн олонх нь 35-аас дээш насныхан ажээ. Мөн байнга хөхөвч зүүх нь сайн нөлөөтэй биш учраас нэг өдөр ч болов хөхөвчнөөс татгалзахыг уриалжээ.