Японы хамгийн том галт уул дэлбэрчээ
2016 оны 10 сарын 10
Японы баруун урд нутгийн Кюшү арлын Асо галт уул өнөө өглөө үүрээр дэлбэрчээ. Асо галт уул сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаагаа дэлбэрч байгаа нь энэ гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ. Күмамото мужийн Асо хотын зам талбай болон автомашинууд галт уулын үнсэнд дарагджээ.
Японы хамгийн том идэвхтэй галт уул болох Асогоос халуун лаав 1 гаруй км газарт шидэгдэж байгаа учир 2 км-ын радуис доторх бүсэд оршин суудаг хүмүүст болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаны хүмүүс зөвлөж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
37103
0 эможи