Унгар улс Европын холбооны төслийг дэмжих шаардлагагүй гэж үзлээ
2016 оны 10 сарын 03
Унгар улс цаашид Европын Холбооны дүрмийн дагуу эх нутагтаа дүрвэгч хүлээн авах эсэх дээр бүх нийтийн санал асуулга явууллаа. Тус улсын ерөнхий сайд Виктор Орбан санал асуулгын дүнг зарлаж, Унгар улс Европын холбооны төслийг дэмжих шаардлагагүй гэж үзсэн хэмжээн олон улсын BBC.COM мэдээллээ.
Тодруулбал, санал асуулгад оролцсон хүмүүсийн 98 хувь нь Газар дундын тэнгисээр дамжин ирэх цагаачдыг эх нутагтаа хүлээн авах албагүй гэсэн байна.
Засгийн газрын хэвлэлийн алба энэ талаар “Бид улстөрийн санал асуулгыг хууль журмын дагуу явууллаа. Гэхдээ энэ шийдвэрийг сөрөг хүчин дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн” гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36933
0 эможи