Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнд Х.Клинтон ялах төлөвтэй байна
Өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ны өдрийн 09 цагаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн эхний халз мэтгэлцээн явагдаж байна.
Халз мэтгэлцээний модератороор NBC телевизийн оройн мэдээний нэвтрүүлэгч Лестер Холт ажиллах байгаа юм.
Америкийн улс төрийн мэдээллийн “RealClearPolitics” цахим хуудас янз бүрийн санал асуулгын дүнд үндэслэн Трамп, Клинтон хоёрын аль нь Ерөнхийлөгчөөр сонгогдох вэ гэдэг талаар таамаг дэвшүүлсэн байна.
Таамаглалд дурдсанаар, Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон 188 сонгогчийн санал, Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп 165 санал авах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ 10 муж улсад тэнцүүхэн өрсөлдөөн болох төлөвтэй байгаа бол Охайо, Флорида зэрэг муж улсуудад Трамп саналын тоогоороо тэргүүлэх магадлалтай байна гэж мэдээлэлд дурджээ.
Өнөөдрийн халз мэтгэлцээний хувьд Хиллари Клинтон,Дональд Трамп нар шинэлэг зүйл яриагүй ба өмнөх сонгуулийн талаар яриа өрнүүлсэн юм.