Дэлхийн сонсголгүй хүмүүсийн өдөр
Сонсголгүй хүмүүсийн олон улсын өдрийг (International Deaf Day) Дэлхийн сонсголгүй ба хэлгүй хүмүүсийн холбоо (World Federation of the Deaf,) байгуулагдсанд зориулан 1951 онд тогтоожээ. Статистикийн мэдээгээр дэлхийн есөн хүний нэг нь сонсголын доголдолтой. Дэлхийд 2500 хэл байдаг ба сүүлийн үед түүн дээр харц, дохио зангааны хэл нэмэгдэн мэргэжилтнүүдийн анхааралд тогтмол байгаа. WFD өнгөрсөн зууны 50-иад онд дохионы системийг бий болгожээ.
Ширээт лам де Л’Эпе (Charles-Michel de l”Аpаe) 1760 онд Парисийн сонсголгүй хүмүүсийн институтыг (Institut National de Jeunes Sourds de Paris) байгуулсан бөгөөд ламтан дохионы хэлийг ихээр дэмжиж иржээ.
Хөгжлийн ийм бэрхшээлтэй олон суутнууд байдгаас “Францын яруу найргийн жонон” гэж нэрлэгдсэн Сэргэн мандлын үеийн яруу найрагч Пьер де Ронсар, “Парисийн дарь эхийн сүм”-ийн зохиогч Виктор Гюго, агуу суут хөгжмийн зохиолч Людвиг Ван Бетховен, Италийн зураач Антонио Станьоли, Францын барималч Клод-Андре Десен ба Францын гүн ухаантан, зохиолч Жан Жак Руссо зэрэг суутнууд энэ бэрхшээлд нэрвэгдсэн байжээ.