“Apple энэтхэгийн “Tuplejump Software” старт-ап компанийг худалдан авлаа
2016 оны 9 сарын 24
“Apple” компани хиймэл оюун ухааны чиглэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор Энэтхэгийн “Tuplejump Software” старт-ап компанийг худалдан авсан байна.
“Tuplejump Software” компаний хувьд асар их хэмжээний мэдээллийг түргэн хугацаанд боловсруулах чадвартай програм бүтээхдээ мэргэшсэн гэдгээрээ алдартай аж.
“Apple”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр “Tuplejump Software”-ийг худалдан авсан нь тус компанийн хиймэл оюун ухааны салбар дахь энэ жилийн гурав дахь худалдан авалт болсон байна. Үүнээс гадна “Google”, “Facebook” болон “Amazon” тэргүүтэй технологийн томоохон компаниудын хувьд хиймэл оюуны салбарт хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36674
0 эможи