Азийн элсний 5 дугаар наадамд Монголын 37 тамирчин оролцоно

2016 оны 9 сарын 23

Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан хотноо маргааш нээлтээ хийх юм байна. Элсний наадам есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Тус наадам нь спортын 21 төрлөөр зохиогдох бөгөөд Монголын баг жиүжицү,  самбо, кураш, бодибилдинг, петанк, волейбол, сагсанбөмбөг 3х3, элсний бөхийн төрлүүдэд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцохоор Данан хотноо очоод байна.

Тайландын Пукет арал дээр зохион байгуулагдсан өмнөх наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд зургаан алт, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36632
0 эможи
keyboard_arrow_up