Өмнөд солонгос улс хөгшчүүдийн улс болоход ойрхон ирээд байна

2016 оны 9 сарын 29

Өмнөд сологост төрөлтийн хэмжээ цөөрч байгаагийн улмаас 20, 30 жилийн дараа хөгшчүүдийн улс болох аюул нүүрлээд байгаа тухай “lenta.ru” сайт бичиж байна. 2030 онд 65 ба түүнээс дээш насны хүн, хүн амынх нь 25 хувьд хүрч, 2060 он гэхэд хүн амын 60 орчим хувь нь 65-аас дээш насны хөгшчүүд болж хувирна. Ингэвэл хөдөлмөрийн чадвартай 100 хүнд тэтгэвэрийн насны 80 хүн ноогддог болж, эдийн засгийн хөгжил доройтолд орон унаж эхэлнэ.

Иймээс төрөлтийн тоог нэмэгдүүлэхээс өөр аргагүй юм. 2006 оноос эхлэн төрөлтийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэлсэн хэдий ч бодит үр нөлөө үзүүлэхгүй байгаа аж. Өмнөд Солонгосын нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо нь 1,25 байна. Энэ бол арван жилийн өмнөх үеийн 1,08 гэсэн тооноос ахисан үзүүлэлт ч гэлээ хангалтгүй үзжээ. Гэтэл нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2,01 байхад л улс орны хүн амын тоог цөөрөхгүй тогтмол байх боломжтой гэж үздэг. Энэ тоон үзүүлэлт нь эрх баригчдын хүсч буйгаар өсөхгүй байга нь том асуудал болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36544
0 эможи
keyboard_arrow_up