Японд зуугаас дээш настны тоо 65 мянга давжээ

2016 оны 9 сарын 16

Японыг эрчимтэй хөгширч байгаа үндэстэн гэдэг. Тэгвэл Японы нийгмийн хамгааллын яамнаас дараах тоо баримт зарлажээ.

Энэ есдүгээр сарын байдлаар Японд 65,692 зуугаас дээш настан амьдарч байгаа нь жилийн өмнөхөөс 4,124-өөр өссөн тоо гэнэ.

Энэ бол 100,000 хүн тутамд 52 зуун настан ноогдож байгаа гэсэн үг. Зуун настнуудын 87.6 хувь нь эмэгтэй байгаа аж.

Яамны мэдээлснээр зуун настнуудын тоо сүүлийн хагас зуунд эрчимтэй нэмэгдсэн ба цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ.

1963 онд Японд 153 зуугаас дээш настан байжээ. Тэгвэл 1998 онд 10,000-ын босгыг давж, 2007 онд 30,000 хүрсэн байна. 2012 онд 50,000, 2015 онд 60,000-ын босгыг тус тус давжээ.

Өмнө нь засгийн газар зуу насалсан хүмүүст ерөнхий сайдын нэрийг сийлсэн цул мөнгөн аяга бэлэглэдэг байсан. Харин энэ жилээс зардал хэмнэхийн тулд мөнгөөр бүрсэн аяга өгдөг болжээ.

Зуугаас дээш настнуудын 8,167 нь эрэгтэйчүүд байгаа нь өмнөх жилээс 327-оор нэмэгдсэн тоо бол эмэгтэйчүүд 57,525 хүрч, өмнөх жилээс 3,797-оор өссөн байна.

Хамгийн өндөр настай эмэгтэй нь 1900 онд төрсөн 116 настай Наби Тажима болжээ. Харин эрэгтэй нь 1904 онд төрсөн 112 настай Масамицу Ёшида гэнэ.

Тажима эмээ Кикай дахь асрамжийн газарт амьдардаг. Тэрээр тэргэнцэрт суудагаас бусдаар эрүүл саруул, өдөрт гурав хооллодог ажээ. Долоон хүү, хоёр охин төрүүлсэн Тажима эмээгийн үр ач нар 19 хүрсэн байна.

Түүний 52 настай ач охин “урт наслахын нууц нь зохистой бөгөөд сайн хооллох” гэжээ.

2015 оны байдлаар Японы хүн амын дундаж наслалт эрчүүдийн хувьд 80.8, эмэгтэйчүүдийн хувьд 87.1 хүрээд байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36437
0 эможи
keyboard_arrow_up