Японы сөрөг хүчний тэргүүнээр эмэгтэй хүн тодров

2016 оны 9 сарын 29

Японы гол сөрөг хүчний тэргүүнээр анх удаа эмэгтэй хүн тодорлоо.

Сүүлийн 61 жилийн турш Японыг засаглаж байгаа эрх баригч Либерал Ардчилсан Намыг (ЛАН) ялах хүнд даалгавар түүнд ирж байгаа юм. Мурата нам дотроо хувьсгал хийж ерөнхий сайд Абэгийн удирдсан ЛАН-ын эсрэг хүчтэй сөрөг хүчин болж ажиллахаа амлажээ. Хоёр хүүхдийн эх тэрээр сургуулийн өмнөх насны хүүхдийн асран халамжлах чиглэлд ахиц гаргахаа мөн амласан байна. Мэдээний хөтлөгч байсан 48 настай Мурата парламентын дээд танхимд 12 жил сонгогдон ажилласан. Намын тэргүүний сонгуулиар тэр 849 саналын 503-ыг авч ялалт байгуулсан байна. Түүний өрсөлдөгчид болох хуучин намын дарга Сэйжи Маехара 203, харьцангуй олны танил биш Юичиро Тамаки 116 санал авчээ. Эрэгтэйчүүд давамгайлдаг Японы нийгэмд эмэгтэйчүүд тодрох болсны нэг жишээ Мурата болж байна. Түүнээс өмнө Токио хотын даргаар Юрико Коике сонгогдсон бол Томоми Инада батлан хамгаалахын сайд болсон юм. Мурата нь зөвхөн эмэгтэй гэдгээрээ бус, мөн Тайваний эрлийз гэдгээрээ онцгой хүн. Тайвань эцэг, Япон эхтэй, Японд төрж 1985 оны хуулинд гарсан өөрчлөлтийн дагуу Японы иргэн болж байжээ. Харин Муратаг одоо болтол Тайваний иргэншлээ орхиогүй, давхар иргэншилтэй тул Тайваний бодлого Японы улс төрд нөлөөлнө гэсэн шүүмжлэл байнга яригддаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36404
0 эможи
keyboard_arrow_up