Европын хөлбөмбөгийн холбоо тэргүүнээ сонгов
Мишель Платинигийн дуулиантай хэргийн дараа тус албан тушаал хэнд очих нь хөлбөмбөг сонирхогчдын анхаарал татаж байсан. Тэгвэл энэ суудлын төлөө Словенийн Александр Чеферин, Нидерландын Майкл ван Прааг нар өрсөлдөж, 49 настай хуульч эр 42 санал аван, Европын хөлбөмбөгийн холбооны долоо дахь тэргүүн боллоо.
Чеферин нь Словенийн Люблян хотын дээд сугуулийг хуульч мэргэжлээр төгсөн, гэр бүлийн хуулийн фирм байгуулан удирддаг. Өмнө нь Лития хөлбөмбөгийн клубын удирдах зөвлөл болон тэргүүлж , улсынхаа хөлбөмбөгийн холбоод байсан туршлагатай ажээ.
Өмнөх тэргүүн Мишель Платинигийн сонгуульт хугацаа дуусах хүртэл буюу хоёр жил хагасын хугацаанд Чеферин ерөнхийлөгчөөр ажиллана. Авлигын хэрэгт орооцолдож, нэр хүндээ барсан М.Платини нь холбооны удирдах зөвлөлийн хуралдааны үеэр өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдээд, цагаатгах хүртэл шүүхээр явах болно хэмээн мэдэгджээ.