Касахстаны ерөнхийлөгчийн охин сенатын гишүүнээр томилогдов
2016 оны 9 сарын 29
Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын том охин Дарига Назарбаева нь ерөнхий сайд Карим Масимовын орлогчоор ажилладаг байсан. Тэгвэл энэ оны Есдүгээр сарын 8-нд Масимовыг сайдын ажлаас нь чөлөөлөн, Үндэсний аюулгүй байдлын хорооны даргаар томилж, Дарига Назарбаеваг сенатын гишүүнээр томилжээ. Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар Казахстаны тусгай албаны даргаар ажиллаж байсан В.Жумаканов болсон байна. Мягмар гаригт Бакытжан Сагнитаев тэргүүтэй шинэ засгийн газрыг байгуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36368
0 эможи