Трамп Путинд хайртай юм байна
АНУ-ын Ерөнхийлөгчид Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа тэрбумтан Дональд Трамп ерөнхийлөгч Барак Обамаг ОХУ-ын ерөнхийлөгчтэй харьцуулаад сулхан ерөнхийлөгч гэсний эсрэг Барак Обама түүнийг хариу шүүмжилсэн байна.
“Өнгөрсөн долоо хоногт хэн оросын үндэсний телевизэд хандаж Владимир Путинд талтай байгаагаа илэрхийлсэн бэ. Тэр үнэхээр энэ залууд хайртай юм байна. Ер нь Бүгд найрамдах намд юу болоод байна аа. Тэд уг нь оросын, нэг хүний дарангуйллын эсрэг, эрх чөлөө ардчиллын төлөө л байх ёстой” гэж АНУ-ын тэргүүн хэлжээ.
Обама бас “Түүнийг хүмүүсийн 92 хувь дэмжиж байна гэнэ. Саддам Хусейныг хүн амын нь 90 хувь дэмжиж байсан юм шүү дээ” гэж Путины нэр хүндийг Иракын дарангуйлагчтай жишсэн байна.
Дональд Трамп ч Саддам Хусейны талаар нэг биш удаа тааламжтай үг хэлж байсан юм. 2015 оны тэрээр Хусейны үед Иракт алан хядагч байгаагүй юм гээд Хусейныг нэг их сайн гэж үзэхгүй байна, гэхдээ түүнгүйгээр улам дордож байна гэж байсан юм.