Барак Обама: Америкчууд шударга ёсны төлөө шантралгүй тэмцэнэ

2016 оны 9 сарын 12

Одоогоос 15 жилийн өмнө "Аль Кайда" бүлэглэлийн алан хядагчид Нью-Йорк хотод байрлах Дэлхийн худалдааны төв, Вашингтон дахь Пентагоны байранд халдсан юм. АНУ-ын түүхэнд хар толбо үлдээсэн энэ өдөр амиа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслол Нью-Йорк хотод болж өнгөрлөө. 1000 гаруй хүн оролцсон хүндэтгэлийн ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама үг хэлж "АНУ-ын иргэдийг айдаст бууж өгөлгүй шударга ёсны төлөө шантралгүй тэмцэх"-ийг уриалсан байна. Тэрбээр “Америкчууд хэзээ ч айдаст ялагдахгүй. Бид энэ дэлхийн чиглүүлэгч улсын хувьд эрх чөлөө, амьдралын замналаа энэ хэвээр авч үлдэхийн төлөө тэмцэх болно. Үнэнч шударга байдал, хайрлан энэрэх сэтгэлээ хэзээ ч бүү гээ. Хэзээ ч бүү март. Тэдгээр хүмүүсийн амь зүгээр нэг үрэгдээгүй юм шүү гэдгийг бид өөрсдийгөө, улс орноо хэрхэн авч яваагаараа харуулах учиртай. Хайртай, дотны хүмүүсээ алдсан хүн бүрийг бурхан ивээг. Танай гэр бүлийг бурхан ивээлдээ багтаан, элэг бүтэн амьдрал хайрлах болтугай. АНУ-ыг бурхан ивээг” гэжээ. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон халдлагын үеэр 90 улсын 3000 хүн амиа алдаж, 6000 гаруй хүн бэртэж гэмтсэн юм.

Үүнээс гадна дээрх ёслолын дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны бие муудсан байна. Тэрбээр автомашин руу явах замдаа тэнцвэрээ алдан унаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, нэр дэвшигчийн эрүүл мэндийн байдалд олон хүн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин тэрбээр "Хэт халууны улмаас бие нь тавгүйтэж удалгүй зүгээр болсон" гэж мэдэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36238
0 эможи
keyboard_arrow_up