Владимр Путины албаны машин осолдлоо
ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путины албан хэрэгцээндээ унадаг BMW маркийн автомашин орон нутгийн цагаар өчигдөр өдөр Москва хотын төвд томоохон хэмжээний осол гаргасан байна. Ерөнхийлөгчийн машин Москва хотын төв замын төрийн өндөр албан тушаалтнуудын явдаг зам дээр хурд хэтрүүлэн явж байгаад эсрэг урсгалруу орон мерседес маркийн машинтай мөргөлдсөн бөгөөд ослын улмаас ерөнхийлөгчийн жолоочын үүргийг гүйцэтгэдэг байсан жолооч нь газар дээрээ амь үрэгдсэн бөгөөд мерседесийн жолооч эмнэлэгт хүргэгдсэн байна.
Москвагийн цагдаагийн газар болон Кремлээс энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийхээс татгалзсан ба зөвхөн осол гарах үед ерөнхийлөгч машинд байгаагүй гэдгийг хэлсэн байна. Энэ хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа юм байна.