ЮНИСЕФ: 28 сая хүүхэд орон гэрээсээ дүрвээд байна

2016 оны 9 сарын 08

Дэлхийн хэмжээнд 28 сая орчим хүүхэд хүчирхийлэл болон аюулгүй байдал алдагдсаны уршгаар орон гэрээсээ дүрвээд байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ анхаарууллаа.

ЮНИСЕФ-ийн лхагва гарагт гаргасан тайланд дурдсанаар, зөрчил мөргөлдөөн болон хүчирхийллийн улмаас эдгээр хүүхдүүд улс орныхоо дотоодод дүрвэх, гадаадад дүрвэгчийн статустайгаар амьдрахаас өөр аргагүйд хүрчээ.

Дайны хөлд нэрвэгдээд байгаа Сириэс хамгийн олон хүүхэд дүрвэсэн бол Афганистан, Сомали, Өмнөд Судан улс дүрвэсэн хүүхдүүдийн тоогоор удаалж байна.

Мөн өнгөрсөн онд эцэг эхийн хараа хяналтгүйгээр урьд урьдынхаас олон хүүхэд хил давжээ. Тодруулбал, харгалзах хүнгүйгээр 100 мянган хүүхэд 78 улсаас орогнол хүссэн нь 2014 оныхоос гурав дахин нэмэгдсэн тоо аж.

Эдгээр хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөг болон хүчирхийлэл, хүний наймаанд өртөх эрсдэл хамгийн өндөр байна гэж ЮНИСЕФ анхааруулж байна.

Дүрвэгчид болон цагаачдын хямрал бий болсон шалтгааныг үндсээр нь шийдвэрлэх үүднээс дорвитой арга хэмжээ авахыг ЮНИСЕФ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36076
0 эможи
keyboard_arrow_up