Киев хотын дарга сонгогдлоо

2014 оны 5 сарын 28

Украины нийслэл Киев хотын даргын албан тушаалд хүнд жингийн боксын дэлхийн аварга Виталий Кличко сонгогджээ. Энэ сарын 25-нд ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцэн зохион байгуулсан орон нутгийн сонгуульд Виталий 57 хувийн санал авч ялалт байгуулжээ. Тэрээр ерөнхийлөгч асан Виктор Януковичийг түлхэн унагахын төлөө тэмцлийг манлайлан оролцож байсан юм. Виталий Кличко Украины томоохон компаниудаас татвар ихээр хураан авах, төсвийг зохистой зарцуулахад анхаарлаа хандуулна гэж амласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3601
0 эможи
keyboard_arrow_up