Барак обама филиппиний ерөнхийлөгчтэй уулзахгүй

2016 оны 9 сарын 06

Филиппин улсын хар тамхины эсрэг бодлогыг АНУ буруушаасан явдал нь улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте үзжээ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг доромжилсон мэдэгдэл хийсэн байна. Хэдийгээр хоёр улсын Ерөнхийлөгч Лаост болж буй ASEAN-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахаар төлөвлөсөн байсан ч энэхүү мэдэгдлийн дараа Барак Обама хоёр талт уулзалтыг цуцалжээ. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте анх 2016 оны зургадугаар сарын 30-нд хар тамхины эсрэг кампанит ажлыг эхлүүлж, хоёр сарын хугацаанд 2400 гаруй хүнийг хар тамхи худалдаалсан, хэрэглэсэн хэрэгт буруутган цаазаар авсан байна. Түүний энэхүү санаачилга нь олон улсад ихээхэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. НҮБ-аас энэ ажиллагаа нь хүний эрхэд нийцэхгүй гэсэн мэдэгдлийг хийж байв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36000
0 эможи
keyboard_arrow_up