"Tesla motors"-ийн удирдлага зардлаа танах уриалга гаргав

2016 оны 9 сарын 05

"Tesla Motors" компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск ажилчиддаа хандан уриалга гаргалаа. Тодруулбал тэрбээр ирэх улирал компанийн хувьд цаашдын ирээдүйг тодорхойлох чухал үе шат тул зардлаа танаж, боломжтой бүх захиалгыг хүргэж хөрөнгө оруулагчдад эерэг санхүүгийн дүн үзүүлэх хэрэгтэй гэжээ. Учир нь "Tesla" АНУ-ын нарны эрчим хүчний хамгийн том компани болох "SolarCity"-ийг худалдан авахаар төлөвлөж байгаа юм. "Tesla"-ийн зүгээс "SolarCity"-ийг худалдан авахаар 2.6 тэрбум ам.доллар санал болгожээ. Үүнээс гадна тус компани "Model 3" загвараа ирэх 2017 оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Хамгийн сүүлийн мэдээллээр "Model 3" загварыг худалдан авах нийт 373 мянга гаруй захиалга иржээ. Харин эдгээр захиалгыг гүйцэтгэхэд нэмэлт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай төдийгүй хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээн бэхжүүлэх шаардлагатай гэж Илон Маск уриалаад байгаа юм. "Tesla" өнгөрсөн онд 50 мянга 568 автомашин үйлдвэрлэсэн бол энэ онд зорилтоо 80 мянгад хүргэнэ гэж төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35975
0 эможи
keyboard_arrow_up