Путин, Обама нар Ханжоуд уулзжээ

2016 оны 9 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нар өнөөдөр Хятадын Ханжоу хотод болж буй “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын хэлэлцээ хийжээ.

Ням гарагт Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ “Обама, Путин нар өнөөдөр товч яриа өрнүүлж, даваа гарагт хэлэлцээ хийхээр тохиролцлоо” гэсэн юм.

Обама ням гарагт мэдэгдэл хийхдээ "хоёрулсын нэг нь Сирийн сөрөг хүчнийг, нөгөө нь эрх баригчдыг нь дэмжиж, тус улсад энх тайван тогтоох үйл явцын талаар харилцан адилгүй байр суурьтай хэвээр байна” гэсэн билээ.

Ийм мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар уулзсан боловч Сирийн асуудлын тухайд харилцан тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35972
0 эможи
keyboard_arrow_up