"Их 20"-ийн уулзалтаар ямар асуудлыг онцолж байна вэ

2016 оны 9 сарын 05

БНХАУ-ын Ханжоу хотод "Их 20"-ийн уулзалт өнгөрсөн ням гарагт нээлтээ хийлээ. Дэлхийн хүн амын гуравны хоёр, ДНБ-ий 80 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч 20 улсын тэргүүн нарын уулзалтыг дэлхий нийтээрээ "чих тавин" сонсдог. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн уулзалтаар дэлхийн тэргүүлэгч эдийн засагтай орнуудын тэргүүн нар санхүү, эдийн засгийн сэдвээс гадна газар нутгийн маргаан, алан хядах ажиллагаа, олон улсын худалдаа зэрэг асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой болж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Германы Канцлер Ангела Меркель, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама зэрэг олон улсын тэргүүна нар оролцож үг хэлсэн. Энэ үеэр Германы Канцлер Ангела Меркель “Өмнөх хурлуудын үеэр ихэвчлэн санхүү, мөнгөний бодлогыг хэлэлцдэг байсан бол энэ удаагийн уулзалт нэгэн шинэ сэдэв дор өрнөх гэж байна. Хятадын зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтын үеэр худалдаа, дотоодын зах зээлээ хамгааалах арга хэмжээ, эдийн засгийн өсөлтийн сааралт зэрэг асуудлыг хөндөж байгаа нь тун саашаалтай. Мөн хөдөлмөрийн зах зээлд нөлөө багатай залуус болон эмэгтэйчүүдийн боловсролын асуудлыг ярилцахаар тохиролцсон” гэжээ.

Уулзалтын эхний өдөр төрийн тэргүүн нар дотоодын зах зээлээ хамгаалсан арга хэмжээ нь дэлхийн худалдаанд хэрхэн сөрөгөөр нөлөөлж байгааг онцоллоо. Тухайлбал, 2008 оны санхүүгийн хямралаас хойш улс, орнууд дотоодын зах зээлээ хамгаалсан 1400 гаруй арга хэмжээ авсан талаар Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагаас мэдээлсэн. Энэ нь дотоодын эдийн засагтаа ашигтай байж болох ч бусад улс, орны худалдаанд сөргөөр 

 

 

нөлөөлж байгааг төлөөлөгчид онцолсон юм. Мөн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин нар Парисын хэлэлцээрт албан ёсоор нэгдэж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд хамтран хүчин зүтгэнэ гэдгээ мэдэгдлээ. Энэ хүрээнд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин "Цаг уурын өөрчлөлт бол хүн төрөлхтний ирээдүйд тулгамдаад буй асуудал яалт ч үгүй мөн. Өнгөрсөн онд Парисын хэлэлцээр хийгдсэнээр бид нэг шат ахисан. Энэ хэлэлцээр нь 2020 оноос хойш улс, орнууд цаг уурын эсрэг хэрхэн тэмцэх, хэрхэн хамтран ажиллах, асуудлыг хэрхэн харилцан биедээ ашигтайгаар шийдвэрлэх вэ зэрэг чухал асуултын хариуг гаргасан" гэж онцолжээ. Тэгвэл даваа гарагт болох гол үйл явдлын нэг нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзаж Өмнөд Хятадын Тэнгисийн асууудлыг хэлэлцэнэ. Сүүлийн хэдэн сарын хугацаанд Хятадын талаас арлын бүс нутаг орчимд харуулын онгоцоо байршуулж эхэлсэн нь маргааныг улам хурцатгаад байгаа юм. Энэ удаагийн төрийн тэргүүн нарын уулзалт нь Өмнөд Хятадын Тэнгисийн маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж шинжээчид харж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35963
0 эможи
keyboard_arrow_up