Маргааш Өмнөд Африк зэрэг улсуудад нар хиртэнэ

2016 оны 8 сарын 31

Есдүгээр сарын 1-нд буюу маргааш нарны цагираг хиртэлт болно гэдгийг Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ. Нарны цагираг хиртэлт нь жилд хоёр удаа зайлшгүй тохиолддог, ховор үзэгдэл ажээ. Зарим жилүүдэд таван удаа болох тохиолдол ч байдаг гэнэ. Энэхүү ховор үзэгдэл нь Монголд хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 1-нд тохиосон бол дараагийнх нь 2063 онд тохиох юм байна.

Энэ удаагийн хиртэлт Өмнөд Африкийн Габон, Конго, Танзан, Мадагаскар зэрэг улсуудад илүүтэй ажиглагдах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35818
0 эможи
keyboard_arrow_up