Италид газар хөдөлж 120 гаруй хүн амь үрэгдсэн байна

2016 оны 8 сарын 25

Италийн төв хэсэгт лхагва гарагт орон нутгийн цагаар өглөөний 03:30 -д 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан иргэдийн тоо 120 гаруйд  хүрсэн талаар мэдээлсэн. Тус улсын төв хэсэгт орших Аматрича, Аркуата-дель-Торонто, Аккумоли хотуудад хамгийн их хохирол учирчээ. Энэ удаагийн байгалийн гамшиг нь Италид болж байсан газар хөдлөлтийн магнитудаар хоёрт тооцогдож байна. Тодруулбал 2009 онд 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 300 гаруй хүн амиа алдаж байсан юм. Одоогоор яаралтай тусламжийнхан гамшигт нэрвэгдсэн газруудад ажиллаж иргэдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. БНИУ-ын Ерөнхий сайд Маттео Ренци гамшигт нэрвэгдсэн газруудад өөрийн биеэр очиж Засгийн газраас шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэж мэдэгдсэн. Мөн Европын Холбоо болон БНФУ, ХБНГУ-ууд аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35699
0 эможи
keyboard_arrow_up