НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан хийлээ
2016 оны 8 сарын 25
Энэ сарын 24-нд Хойд Солонгос улс баллистик пуужин харвасантай холбогдуулан Нэгдсэн Үндэсний Байгууллагын аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаан хийлээ. Уг хуралдааныг Япон, Америкийн нэгдсэн улс, Өмнөд Солонгос зэрэг гурван улсын хүсэлтээр хийсэн бөгөөд уг хурлаар зарим асуудлыг хаалттай хэлэлцжээ. Түүнчлэн дээрх гурван улсын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Пхеньяныг зэмлэн буруушаасан мэдэгдэл гаргахыг хүссэн байна. Дөрвөн өдрийн өмнө эхэлсэн Өмнөд Солонгос болон Америкийн нэгдсэн улсын хамтарсан цэргийн сургуулилтыг Хойд Солонгос улс эсэргүүцэж пуужин харвасан гэх ба нөгөө улсуудын талаас уг сургалтыг “өөрийгөө хамгаалах” зорилготой гэж зарлаж байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35688
0 эможи