НАСА нэг сая долларын шагналтай уралдаан зарлажээ

2016 оны 8 сарын 17

Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар буюу  НАСА-гаас Ангараг  гарагийг  судалж, эзэмшихэд ашиглах робот бүтээх 1 сая  долларын  шагналтай уралдаан зарлаад  байна. Холбоо  харилцаа  саатсан нөхцөлд  ажиллах чадвартай,  сансрын  нислэгт болон  Ангараг гарагийн гадаргуун дээр  ажил үүрэг  гүйцэтгэх  үйлдэл сайтай  робот  бүтээхийг  НАСА уриалж байна.  

Мөн  хаана  ч, ямар  ч аюултай  даалгаврыг  гүйцэтгэж  чаддаг байх  шаардлага  тавьж байгаа юм.  Програмчдын оролцох энэ уралдааныг онлайн  хэлбэрээр  зохион байгуулах бөгөөд багуудын робот  Ангараг гарагийн элсэн шуурганы  үр дагаврыг  давж  гарч,  эх газартай холбоо тогтоох  бөгөөд  улаан  нүдэн гараг дээрх байгууламжид  учирсан гэмтэл, эвдрэл болон  нарны  зайг  засах  зэрэг даалгавруудыг гүйцэтгэх  ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл,  програмистууд  бодит  робот  бүтээхгүй.

Харин  виртуаль орчинд  үүсгэсэн "РОбонавт 5"-ын  чадамжийг  сайжруулж,  дээрх даалгаврыг гүйцэтгэдэг болгох гэнэ. Оролцогчдын бүртгэл  өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд  ирэх есдүгээр сарын дундаас 11 дүгээр  сарын  хугацаанд эхний  шатны уралдаан нь болох юм. Харин  энэ  уралдааны  ялагч  2017 оны зургаадугаар сард тодрох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35510
0 эможи
keyboard_arrow_up