ОХУ, АНУ Сирийн Алеппо хотын асуудлыг хэлэлцэж байна
2016 оны 8 сарын 16
Сирийн Алеппо хотын байдлын талаарх хэлэлцээ Амман болон Женев хотод болж байгаа бөгөөд энэ хоёр хэлэлцээнд ОХУ, АНУ идэвхтэй оролцож байна гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.
“Би зөвхөн Алеппо хотын тухай ярьж байна. Тухайн газар нутагт энхийг тогтоохын төлөө бид жинхэнэ хамтарсан тулааныг эхлүүлж, нийтлэг нэгэн байр суурьд хүрэхэд туслах олон арга замыг сонгож, алхам алхмаар урагшилж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, “тус хотод 700 мянга орчим оршин суугч байгаа бөгөөд тэднийг хотоос гарахад нь туслах зорилгоор коридор гаргаж байна” гэж мэдэгдэлдээ дурджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35456
0 эможи