Рио-Де-Жанейрод буудалцаан болж, хоёр хүн амь үрэгдэв

2016 оны 8 сарын 11

Рио-Де-Жанейро хотын захын хорооололд буудалцаан болсны улмаас хоёр хүний амь үрэгджээ. “The Daily Mail”-д мэдээллэснээр, үл таних этгээдүүд цагдаагийн албан хаагчийн автомашин руу гал нээсэн байна. Тус машиныг жолоодож явсан цагдаагийн ажилтан шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн бол хэргийн газрын ойролцоо явсан хоёр иргэн амиа алджээ. 

Буудалцаан болсон хороололд хар тамхичид олноороо амьдардаг аж. Цагдаагийнхан уг хорооллыг байнга хяналтдаа байлгадаг бөгөөд өчигдөр хэсэг этгээд зөрчилдөж, харилцан буудалцжээ.

Олимптой холбогдуулан Рио-Де-Жанейро хотыг 80 мянган цагдаа хамгаалж байгаа аж. Цагдаагийнхан олимпийн наадмын аюулгүй байдлыг хамгаалахаас гадна ядуусын хорооллын иргэд болон гэмт хэрэгт холбогдож байсан иргэдийг хяналтдаа байлгаж буй юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35282
0 эможи
keyboard_arrow_up