Эйфелийн цамхагт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлжээ
Парисын цагдаа нар Эйфелийн цамхагт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. Тус цамхагт сэжиг бүхий үүргэвч илрүүлсэнтэй холбоотойгоор ийнхүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ. Гэвч үүргэвчинд тэсэрч дэлбэрэх зүйл байгаагүй байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд Францын нийслэл хотод террорист халдлага гарснаас хойш тус улсад онц байдал тогтоосон хэвээр байгаа юм. Мөн өчигдөр Францын Руан хотын нэгэн бааранд гал гарсны уршгаар 13 хүн амь насаа алдсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн 6 хүн гэмтэж түлэгдсэнээс 1 ийнх нь биеийн байдал онц хүнд байгаа аж.
Гал сөнөөгчид бааранд гарсан галыг унтраахад хагас цаг шаардагджээ. Францын цагдаагийнхан гал гарсан нь террорист халдлагатай огт холбоогүйг мэдэгдэж байгаа. Харин урьдчилан тогтоосноор төрсөн өдрийн бялууны лаанаас болж гал гарсан гэж таамаглаж байгаа гэнэ.