Шатсан автобусаар зорчиж явсан монголчуудыг замын үйлчилгээний цэгт байрлуулсан гэв
2016 оны 8 сарын 05
Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус өчигдөр 22:00 цагийн орчим Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тохиолдол гарсан. Уг ослын талаар Гадаад хэргийн яам, консулын гараас гаргасан албан мэдээлэлдээ "Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан. Иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна" гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
35131
0 эможи