8 орны оюутнууд Казахстанд тэтгэлгээр суралцана

2016 оны 8 сарын 05

Казахстан улс засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд гадаадын оюутнуудад зориулсан 100 гаруй тэтгэлэгт хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна.

Казахстаны Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалт хариуцсан газрын даргын үүрэг гүйцэтгэгч Гулзат Кубенова хэлэхдээ “манай улс 2016 онд найман улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлахаар төлөвлөж байна” гэв.

Түүний хэлснээр, энэ онд Тажикистаны 90, Киргизстаны 4, БНХАУ-ын 20, Монголын 1, Украины 1, Беларусийн 3, Египетийн 1 болон Афганистаны 46 оюутан засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Казахстаны их, дээд сургуулиудад тэтгэлгээр суралцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35113
0 эможи
keyboard_arrow_up