“Mitsubishi” 25 жил юу нуусан бэ?

2016 оны 8 сарын 04

Aвтомашины шатахуун зарцуулалтыг худал мэдүүлсэн нь тогтоогдоод байгаа “Mitsubishi”-д хийсэн шалгалтын тайланг мягмар гаригт танилцууллаа. Тус компанийн удирдах

зөвлөлийн дарга Осаму Масуко шатахуун зарцуулалтыг худал мэдүүлсэнд хүлцэл өчиж, холбогдох менежерүүдэд хариуцлага тооцно гэж мэдэгдсэн юм. Осаму Масуко хэлэхдээ “Шалгалтын тайланд тусгаснаар хөгжүүлэлтийн багийнхан хүн хүч дутмаг, төхөөрөмж, хөрөнгийн хангалтгүй байдлын улмаас хүнд нөхцөлд ажиллаж байсан нь тогтоогдсон. Би болон манай бусад менежерүүд

ажилчдынхаа дуу хоолойг илүүтэй сонсох ёстой байсан. Өөрсдийн хүчин чадлаас хэтийдсэн олон захиалга гүйцэтгэхийг оролдсон нь асуудлын шалтгаан боллоо” гэжээ. “Mitsubishi” компани “eK wagon”, “eK Space” загварын бага оврын автомашинуудын шатахуун зарцуулалтыг санаатайгаар худал мэдүүлсэн нь дөрөвдүгээр сард илэрсэн. Мөрдлөгийн багийнхан энэхүү хууран мэхлэлт 25 жил үргэлжилсэн гэж дүгнэж байгаа юм. Мөн шатахуун зарцуулалтыг бууруулах ажлыг хариуцсан багт тавих хяналт систем байгаагүй нь алдаа гаргахад нөлөөлсөн гэж онцолжээ. Нөгөө талаас тус компанийн удирдлага хэт өндөр, бодит бус зорилт тавьсан нь ажилчдыг худал тоо мэдүүлэхэд хүргэсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35097
0 эможи
keyboard_arrow_up