Флоридад нутгийн шумуулнаас "зика"-гийн халдвар авсан 10 тохиолдол нэмж бүртгэгджээ

2016 оны 8 сарын 02

АНУ-ын Флорида муж улсад “зика” вирусийн халдвар авсан 10 тохиолдол нэмж бүртгэгджээ.

"Зика”-гийн халдвар тархсан улс орон руу яваагүй, халдвар авсан хүнтэй бэлгийн харилцаанд ороогүй дөрвөн хүн “нутгийн шумуул”-наас уг вирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн гэж өнгөрсөн долоо хоногт Флоридагийн албаны хүмүүс мэдэгдсэн юм.

Албаны хүмүүс даваа гарагт мэдэгдэл хийхдээ “шумуулаар дамждаг “зика” вирусийн халдвар авсан 10  тохиолдол нэмж бүртгэгдлээ” гэв. Тэдний 6-д нь халуурах гэх мэт анхны шинж тэмдэг илрээгүй боловч “зика”-гийн шинжилгээний хариу нь эерэг гарчээ.

Эдгээр тохиолдол нь Майами хотын тодорхой бүсэд бүртгэгдсэн байна. АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв тус бүс рүү явахгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарууллаа.

Насанд хүрсэн хүн уг вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм.

Шумуулнаас хамгаалах тос хэрэглэж, биеэ халхалсан хувцас өмсөх зэргээр өөрсдийгөө хамгаалахыг оршин суугчид болон жуулчдад тус муж улсын албаны хүмүүс уриалж байна.

Энэ он гарснаас хойш Флоридад дэлхийн өнцөг булан бүрээс 30 сая орчим жуулчин очоод байгаа аж. Зуны амралтын оргил үе эхлээд байгаа учир тус муж улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35055
0 эможи
keyboard_arrow_up